Турк цэргээ гаргаж буйг Ирак сайшаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-12-21 09:04:58

БАГДАД. /Anadolu/.  Иракийн хойд нутгийн Мосул хотын Башика хуарангаас Турк цэргээ гаргаж буй нь “зөв алхам” гэж Иракийн Гадаад хэргийн сайд Ибрагим аль-Жафари сайшаажээ.

“Хэвлэлд мэдээлсний дагуу Турк цэргээ гаргаж буй нь хоёр улсын харилцааг сэргээх, Иракийн аюулгүй байдал, бүрэн эрхт байдал болоод “Лалын улс”-тай хийж буй тэмцлийг хүндэтгэх үүднээс хийж буй зөв алхам гэж үзэж байна” гэж тус улсын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд бичжээ.

Цэргээ үргэлжлүүлэн гаргана гэдгээ бямба гарагт Туркийн Гадаад хэргийн яам нотолсон юм.

“Иракийн бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмждэгээ дахин нотолж, “Лалын улс”-тай тэмцэж буй Иракийн хүчнийг бэлтгэх зорилгоор Турк цэргээ илгээсэн асуудлаар хоёр улсын Засгийн газрын харилцаанд үл ойлголцол гарсныг хүлээн зөвшөөрч байна” гэж Туркийн Гадаад хэргийн яам мэдэгдсэн билээ.

Мосулын ойролцоох байрлалд 12 дугаар сарын 4-нд Турк цэргээ илгээсэн нь тус улсын бүрэн эрхт байдлыг зөрчсөн хэмээн Багдад үзэж, цэргээ даруй эргүүлэн татахыг шаардсан юм.

Х.Аминаа

 

Связанные новости