“Дэлхийн мисс-2015"-д Испанийн мисс Мирея Лалагуна Ройо тэргүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-12-21 08:06:50

114 орны бүсгүйчүүд оюун ухаан гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдсөн “Дэлхийн мисс-2015” тэмцээнийг  Испанийн мисс Мирея Лалагуна Ройо тэргүүлж “Дэлхийн мисс” алдрыг хүртлээ.

Мирея Лалагуна Ройо загвар өмсөгч мэргэжилтэй 23 настай юм. Хятадын Саньяа хотноо болсон “Дэлхийн мисс” тэмцээний дэд байранд Оросын гоо бүсгүй 22 настай София Никитчук шалгарсан байна. Харин гуравдугаар байрт Индонезийн мисс 23 настай Мариа Харфанти тодорчээ. Эхний 10-н байрт Ямайк, Ливан, Франц, Филиппин, Австрали, Вьетнам, Гайана, Өмнөд Африкийн гоо бүсгүйчүүд багтсан байна.

 Б.Заяа

 

Связанные новости