Монголын тамирчид үзүүрлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-20 17:50:08

ОБНХУ-ын Алтайн БНУ-ын Кошагач районд өсвөрийн тогызкумалакчдын (есөн хоргол гэсэн утгатай хөлөгт тоглоом) улс хоорондын тэмцээн зохиогджээ.

Аймгийн биеийн тамир спортын газраас өгсөн мэдээгээр хүний оюуны чадавхийг сорьдог уг тэмцээнд Алтайн БНУ, Киргизстан, Казахстан, Монгол дөрвөн улсын тамирчид оролцсон байна. Тэмцээний эцсийн дүнгээр дөрвөн алт, нэг мөнгөн медаль хүртсэн Казахстаны тамирчид түрүүлсэн бол Монголын тамирчид хоёр алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртэн удаахь байрыг эзэлсний дотор Сагсай сумын Т.Абдулла, Өлгий сумын Х.Куралай нар алтан медальтай ирсэн байна.

Үндэсний спортын энэ төрөл тус аймгийн хүүхэд залуучуудын дунд сүүлийн жилүүдэд идвэхтэй сэргэн хөгжиж эхэлсэн байна.                                       

Ш.Айзаря          

Связанные новости