Хууль бус эм худалдаалж байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-15 10:46:42

Говь-Алтай аймгийн МХГ-ын улсын байцаагчид иргэдээс ирүүлсэн санал гомдлын дагуу аймгийн төв Есөнбулаг сумд үйл ажиллагаа эрхэлж буй худалдааны газруудад төлөвлөгөөт бус хяналт хийсэн байна.

Энэ үеэр Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй БНХАУ-д үйлдвэрлэсэн 240 ширхэг 5000 төгрөгний үнэ бүхий өвчин намдаадаг гэх эмийг тусгай зөвшөөрөлгүй худалдааны газрууд худалдаалж байсныг хураан авч сумын устгалын комисст шилжүүлсэн байна. Уг эм нь ямар ч найрлага, хэмжээ, зориулалт, тайлбар нь мэдэгдэхгүй улсын бүртгэлд байхгүй эм байжээ.

                                                                                 Говь-Алтай аймаг Ш.Цоодол

 

Связанные новости