Бурундид 87 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-12-13 14:08:08

БУЖУМБУРА. /BBC/. Бурундийн цэргийн гурван баазад халдлага болсны дараахан буюу баасан гарагт мөргөлдөөн болсны улмаас 87 хүн амиа алдсан гэж тус улсын цэргийнхэн мэдэгдэв.

Мөргөлдөөний үеэр аюулаас хамгаалах хүчний 8 албан хаагч амиа алдсан бөгөөд 49 хүнийг баривчилсан гэж хурандаа Гаспард Баратуза мэдэгджээ.

Гудамжнаас 34 эрэгтэй хүний цогцос олсон бөгөөд цагдаа нар ямар ч хариу арга хэмжээ аваагүй гэж Бурундийн нийслэл хотын оршин суугчид мэдэгдсэн байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сараас Бурундид эмх замбараагүй байдал газар авч эхэлсэн билээ.

Мөн долдугаар сард болсон маргаантай сонгуульд Пьер Нкурунзиза ялж, Бурундийн Ерөнхийлөгчөөр гурав дахь удаагаа сонгогдсоноос болж тус улсад эсэргүүцэл, эмх замбараагүй байдал газар авчээ.

Д.Нямтулга

Связанные новости