“Well” үйлдвэрийн шинэ бүтээгдэхүүнүүд худалдаанд гарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-12-13 10:54:06

"Жигүүр Богд" групп аймагтаа тарьж ургуулсан чацарганаар “Well” брэндийн "Mr Magic" нэртэй 2 төрлийн чацарганы ундаа, 2 төрлийн 100 хувийн чацарганы цэвэр жүүс, "Ориг" цэвэр ус худалдаанд гаргахад бэлэн болжээ.

Улирагч онд тус групп 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр цагт 3000 чацарганы шүүс, тос, цэвэр ус үйлдвэрлэх хүчин чадалтай “Well” чацарганы үйлдвэрийг байгуулсан. Тус үйлдвэр 8 га талбайд 26000 чацарганы суулгац тариалан, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж 30 хүнийг байнгын ажлын байраар хангажээ.

Тус бүтээгдэхүүнүүд тун удахгүй худалдаанд гарах бөгөөд шинэ бүтээгдэхүүний дээжээ Баянхонгор аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөд танилцуулсан байна.

Б.Мөнхзул

Связанные новости