Цагаан-Үүрийнхэн 14 мянган тонн хадлан бэлтгээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-09-09 17:34:37

Гурван аваргын өлгий болсон Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын иргэд өмнөх жилүүдэд 25 мянга орчим тонн хадлан бэлтгэдэг байсан бол энэ жил гантай зун болсонтой холбогдуулан ургац тааруу байгаа учраас 14 мянган тонн хадлан бэлтгээд байна.

Өнгөрсөн жилийн бэлтгэсэн хур өвс нэлээн байгаа учраас цаг хүндэрэхэд хэрэглэх боломжтой ба сумын хэмжээнд 30 орчим мянган мал өвөлжих бөгөөд хадлангийнхаа 60-70 хувийг бэлтгэж аймгаас өгсөн нөөц хадлан тэжээлийг бүрэн бэлтгэжээ. Өвлийг өнтэй давахын тулд дор бүрнээ бэлтгэлээ базааж буй боловч энэ жил сургуулийн сурагчдын тоо ихээхэн нэмэгдсэн учраас 3 ээлжээр хичээллэхэд хүрч тулгамдсан асуудлын нэг болжээ. Тэр бум 700 гаруй сая төгрөгийн өртөгтэй 220 хүүхдийн  хичээлийн байр өнгөрсөн жил ашиглалтанд орох байсан ч одоогоор гүйцэтгэл 50 хувьтай байгаа  гэнэ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 

Связанные новости
Комментарии