Замын-Үүдийн хүн эмнэлгийн барилгын ажил 85 хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-12-11 13:35:28

Дорноговь аймгийн Замын–Үүд суманд баригдаж буй 100 ортой хүн эмнэлгийн барилга угсралтын ажлыг улсын төсвийн 4,0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр “Арвис интернэшнл” ХХК  2013 оноос гүйцэтгэж байна.

Эдүгээ барилгын үндсэн хийц, бүтээцийн угсралт болон гадна инженерийн шугам сүлжээ, подвалын дотор шавардлага, дээвэр, дотор хамар хана, техникийн давхрын угсралтын  ажлыг хийж дуусчээ. Ажил эхэлснээс хойш гүйцэтгэгч компани 3421.1 сая төгрөгийн санхүүжилтийг авсан бөгөөд  санхүүжилтийн үлдэгдэл 634.9 сая төгрөгөөс  2015 онд 385.2 сая төгрөгийн хөрөнгө авч гүйцэтгэл нь 85 хувьтай байна.Харин 2015 онд 171.3 сая төгрөгийн гүйцэтгэл гаргаж, Барилгын хөгжлийн төвд хүргүүлсэн боловч улсын төсвийн санхүүгийн хүндрэлээс шалтгаалж   санхүүжилт аваагүй юм.

Дорноговь аймаг Х.Эрдэнэбулган

Связанные новости