“Монгол гэр” цогцолборын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2015-12-11 11:02:59
oyuka_hu@yahoo.com

Хоёр тэрбум төгрөгөөр барьж буй “Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн”-г ирэх оны улсын баяр наадмаар хүлээн авна.

Хүрээлэнгийн гол ажил болох таван давхар бүхий монгол гэрийн барилга 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Харин 21 аймгийн онцлогийг харуулсан хөшөө, дурсгалуудын ихэнх нь баригдсан ажээ. Цэцэрлэгт хүрээлэнгийн гадна хашаанд 300, шугам сүлжээнд 60, монгол гэр бүхий барилгад 870 сая төгрөг зарцуулж байна. Уг мөнгийг орон нутгаас гаргаж байгаа юм. Ирэх оны нэгдүгээр сарын нэгэнд Эрдэнэт хотын 40 жилийн ой тохионо. Үүнийг угтаж олон бүтээн байгуулалт хийж буйн нэг нь дээрх хүрээлэн юм.

Цэцэрлэгт хүрээлэнг аймгийн Нутгийн удирдлагын орлдны ардах хуучнаар Залуучуудын соёл амралтын хүрээлэнд барьж байна. Ийнхүү томоохон бүтээн байгуулалт хийж багагүй мөнгө зарцуулсаны дүнд аялал жуулчлалыг хөгжүүлэх гол зорилготой гэнэ.

Б.Оюун-Эрдэнэ

 

Связанные новости