top banner

Өнөөдрийн арилжаагаар 12 компанийн хувьцааны ханш өслөө


2018-08-10 18:57:37
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн  I, II, III ангиллын 28 хувьцаат компанийн 221 634 ширхэг хувьцаа арилжсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ.

12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс  "Усжуулах" CDM+15.00 хувиар, "Булган Гурил Тэжээл" GTJ+9.14 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Женко Тур Бюро" JTB-12.49 хувиар, "Улсын Их Дэлгүүр" UID-10.00 хувиар буюу  хамгийн их уналттай байлаа.

Ингэснээр "TOP 20" индекс 19388.47 нэгж болж 0.12 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,3 их наяд 65 тэрбум 751 сая 273 847.82 төгрөг боллоо. Дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2эндээс авна уу

Монгол брэнд