Хөрөнгийн биржийн II ангилалд бүртгэлтэй компаниуд тайлангаа тавих санаачилга гаргажээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
ariunzaya@montsame.mn
2018-08-10 18:44:13
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Хөрөнгийн биржийн нэгдүгээр ангилалд бүртгэлтэй компаниудын хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайланг олон нийтэд нээлттэй илтгэл хэлбэрээр танилцуулдаг. Тэгвэл энэ жилээс хоёрдугаар ангиллын зарим компаниуд өөрсдийн хүсэлтээр үйл ажиллагаагаа олон нийтэд нээлттэй тайлагнах санаачилга гаргаад байна.
"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь бүртгэлтэй хувьцаат компаниудын мэдээллийн ил тод, нээлттэй байдал, үүргийн хэрэгжилт, компанийн засаглалын кодексын хэрэгжилтийг хангуулах зорилгоор дээрх ажлыг зохион байгуулж байгаагаа мэдэгдсэн. Тодруулбал энэ сарын 13-ны өдрийн 14.00 цагт "Ай түүлс" ХК, 15:00 цагт "Монгол базальт" ХК  эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа Монголын хөрөнгийн биржийн байранд танилцуулах юм байна.
Холбоотой мэдээ