“Нүүдэлчин-Монгол 2018” Соёлын биет бус өвийн их наадам эхэллээ

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2018-08-10 16:18:55
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Нүүдэлчин-Монгол 2018” Соёлын биет бус өвийн их наадам өнөөдөр Хүй долоон худагт эхэллээ.

Энэхүү наадамд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгаас шалгарсан ардын авьяастнууд оролцож байна. Наадмын үеэр уламжлалт соёлын 26 төрлийн урлагийн тоглолт болохоос гадна 100 гаруй зүйлийн өвийг сурталчилна.

Баянзүрх дүүргийн 38 ардын авьяастан тус наадамд оролцож авьяас билгээ сорьж байгаа бөгөөд Засаг дарга Т.Баясах болон Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Б.Наранчулуун нар дүүргээ төлөөлөн оролцож буй ардын авьяастнууддаа амжилт хүссэн юм.
Ж.Болор
Холбоотой мэдээ