top banner

21-р зуунд тохиолдож буй үхлийн гол шалтгаануудыг нэрлэжээ


2018-07-23 18:34:15
Зураг
МОСКВА. /РИА Новости/.  21 дүгээр зуунд зүрх судасны өвчин, хавдар, ХДХВ нь хүн амын нас баралтын гол шалтгаан болж байна гэж эмнэлгийн мэргэжилтнүүд хэлжээ. Ойрын хугацаанд хавдрыг бүрэн эмчлэх боломжгүй бол ХДХВ-аар халдварласан хүнийг энэ зууны сүүлч гэхэд бүрэн эмчлэх боломж бүрдэж магадгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, халдварт бус өвчнөөр жил бүр 41 сая хүн нас бардаг нь нийт нас баралтын тохиолдлын 71 хувийг эзэлж байгаа аж. Түүнээс хамгийн их нь буюу 17,9 сая хүн зүрх судасны өвчнөөр таалал төгсжээ.
 
"Зүрхний шигдээс болон цус харвалт нь  нас баралтын гол шалтгаан болж байна" хэмээн Оросын ЭМЯ-ны урьдчилан сэргийлэх эмчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Екатерина Иванова ярьжээ.
 
"Зүрх судасны өвчнийг эмчлэх, түүнээс урьдчилан сэргийлэх технологи олон оронд маш өндөр түвшинд хүрсэн байдаг. Гэсэн хэдий ч бүх улсад ийм боломж бүрдээгүй учраас ийм өвчнөөр нас барсан хүний тоо өндөр хэвээр байгаа юм” гэж тэрбээр ярьсан байна.
Э.Аянзаяа 

Монгол брэнд