top banner

Нэн ховор моддыг тайрсан этгээдүүдийг баривчилжээ


2018-07-23 16:58:00
Зураг
ЧЕНЬДУ. /Синьхуа/. Нэн ховор моддын төрөлд багтдаг Хятадын улаан модыг хууль бусаар тайрсан гурван этгээдийг баривчилсан тухай тус улсын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн цагдаагийн газрын төлөөлөгч даваа гарагт мэдээллээ.

Мули Түвдийн өөртөө засах тойргийн ойн аж ахуй эрхэлсэн товчоо өнгөрсөн тавдугаар сарын 10-ны өдөр дээрх моддыг тайрсан байсныг олж илрүүлжээ.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсны дүнд ховор нандин улаан модыг тайрсан гурван этгээдийг олж тогтоожээ. Тэд моддыг өнгөрсөн оны долдугаар сараас хойш тайрч байсан бөгөөд огтолсон моднуудаа ойролцоох голын орчимд нууж байсан байна. Цагдаа нар сэжигтнүүдийг баривчилж, тайрсан 18 модыг хураан авчээ.

Улаан мод нь Байгаль орчныг хамгаалах олон улсын холбооны нэн ховор моддын жагсаалтад багтдаг бөгөөд ийм төрлийн мод нь 100-250 жил ургаж гүйцэт боловсордог гэж мэргэжилтнүүд үздэг ажээ. Уг хэргийг цагдаагийн ажилтнууд лавшруулан шалгаж байгаа юм байна.  
Э.Хулан


Монгол брэнд