Армен ОХУ-аас 200 сая долларын зэвсэглэл худалдан авлаа

Дэлхийн мэдээ | Улс төр
nyamtulga@montsame.gov.mn
2018-07-23 15:53:34
twitter.com/Nyamkanmk
ЕРЕВАН. /Sputnik/. Армен улс ОХУ-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу тус улсаас 200 сая долларын үнэ бүхий цэргийн зэвсэглэл хүлээн авлаа гэж Армены Батлан хамгаалахын сайд Дэвид Тонойн мэдэгдэв.

“ОХУ-д үйлдвэрлэсэн 200 сая долларын өртөг бүхий цэргийн зэвсэглэлийг Армен улс бүрэн хүлээн авлаа. Эдгээр зэвсэглэлийн заримыг нь ОХУ өөрийн цэргийн хүчиндээ ашигладаг” хэмээн тэрбээр мэдэгдэлдээ онцолжээ.

Армен улс энэхүү зээлийн гэрээний хүрээнд олон пуужин харвах систем болон түүнтэй холбогдох хэрэгсэл, “ИГЛА-ЭС” газар-агаар ангиллын пуужингийн систем, “Автобаза-ЭМ” газрын суурьтай радио тагнуулын систем болон бусад зэвсэглэлийг худалдан авсан байна.
 
Д.Нямтулга
Холбоотой мэдээ