top banner

Нийслэлийн иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө


2018-07-23 15:47:26
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Монголын Хуульчдын холбоотой хамтран энэ сарын 25-ны өдөр “Нийслэлийн иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг”-ийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 4 салбар болох Дүнжингарав, Драгон, Мишээл, “Оргил”-ын байранд зохион байгуулах юм байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  тогтоолоор батлагдсан  “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын  хүрээнд сар бүрийн  гурав дахь долоо хоногийн Лхагва гарагт “Нийслэлийн иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг”-ийг холбогдох нутгийн захиргааны болон хуулийн байгууллагуудтай хамтран тогтмол зохион байгуулахаар болжээ.

Монгол брэнд