Токиогийн ойролцоо урьд өмнө нь тохиож байгаагүйгээр халжээ

Дэлхийн мэдээ | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2018-07-23 15:36:37
ТОКИО. /Синьхуа/. Япон улсын Токио хотоос холгүй орших Сайтама мужийн Кумагаяа хотод орон нутгийн цагаар даваа гарагийн 14:00-ийн үед агаарын хэм урьд өмнө байгаагүй хамгийн дээд цэгт буюу Цельсийн 41.1 хэмд хүрч халсан тухай тус улсын цаг уурын агентлаг мэдээллээ.

Дээрх агентлагийн мэдээлснээр, тус улсад агаарын дулаан ийм өндөр хэмд хүрч байгаагүй бөгөөд цусны даралт ихсэх, шингэн дутагдах зэрэг хэт халалтаас үүдэлтэй өвчнөөс урьдчилан сэргийлэхийг ард иргэддээ анхааруулжээ.

Япон даяар сүүлийн хэдэн долоо хоногт үргэлжилж буй хэт халалтын улмаас 40 гаруй хүн нас барж, олон мянган хүн эмнэлэгт хүргэгдээд байгаа тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлсээр байгаа юм.

Өнгөрсөн бямба гарагт гэхэд Токио хотын эмнэлгийн түргэн тусламжийн төвд өмнө нь ирж байгаагүй хамгийн олон дуудлага ирсэн бөгөөд тухайн өдөр 11 хүн нас барсан гэж “Киодо” агентлаг мэдээлсэн байна.
Э.Хулан

Холбоотой мэдээ