Монгол, Солонгосын уран бүтээлчид хамтарсан үзэсгэлэн гаргав

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2018-07-20 18:15:04
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан “Монголын урлагийн ажилтны холбоо” ТББ болон БНСУ-ын Пусан хотын “Урлагийн байгууллагуудын нэгдсэн холбоо” ТББ-ын хооронд санамж бичиг байгуулж, МУЭ-ийн дэргэдэх “Залуу уран бүтээлчдийн нэгдэл”-тэй хамтран хоёр хотын уран зураачдын хамтарсан үзэсгэлэнг энэ сарын 10-20-нд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Санамж бичиг байгуулсан нь Улаанбаатар болон Пусан хотын уран бүтээлчдийн хооронд бүтээлч үйл ажиллагааг хөгжүүлэхэд таатай орчин  бүрдүүлж, цаашид соёл урлагийн солилцоог хөгжүүлэхэд чухал ач холбогдол бүхий үйл ажиллагаа  болсон юм.
Мөн тус санамж бичгийн анхны ажил болгон энэ өдрүүдэд хоёр хотын уран бүтээлчдийн хамтарсан дүрслэх урлагийн үзэсгэлэнг Bluemon цамхагийн “Норфей Арт галерей”-д дэлгэв. Тус үзэсгэлэнд нийт 50 уран бүтээлчийн уран зураг тавигдсанаас 25 бүтээл нь Пусан хотын уран зураачдын бүтээл байв.
Энэхүү үзэсгэлэн нь хоёр хотын дүрслэх урлагийн салбарын уран бүтээлч, эрдэмтэн судлаач, оюутан залууст уран бүтээлийн шинэ ололт, уран бүтээлийн санаа, харилцан туршлага солилцон,  хоёр хотын соёлыг сурталчилснаараа ач холбогдолтой.
Ж.Болор
Холбоотой мэдээ