top banner

Хархорин-Цэцэрлэг чиглэлийн автозам усанд автжээ


2018-06-23 14:26:45
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өвөрхангай, Архангай аймгийн нутагт өчигдөр дуу цахилгаантай бороо орж, үер буусны улмаас автозам усанд автжээ.

Тодруулбал, өчигдөр 16.30 цагт орж эхэлсэн борооны улмаас А0602 дугаартай Хархорин-Цэцэрлэг чиглэлийн авто замын 15,16,17,19 дахь км-т үер буусан байна. Автомашин зорчих хэсэгт ус хальж, далан хөвөө урсан зам нарийссан аж. Иймд тус чиглэлд зорчих иргэдийг  болгоомжтой зорчихыг Хархорин АЗЗА ТӨХК-аас анхааруулж байна.

Мөн Булган-Улсын хил чиглэлийн замын 53 дахь км-т энэ сарын 21-ний өдөр орсон борооны улмаас үер бууж замын далан 300 метр газар 30-40 см хүртэл нарийссан тул тээврийн хэрэгслээр зорчигчид анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байгаа юм. 
Н.Туяа

Монгол брэнд