top banner

Аймаг, сумын ИТХ-ын нөхөн болон дахин сонгууль маргааш болно


2018-06-23 13:23:08
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аймаг, сумын ИТХ-ын нөхөн, дахин сонгуулийн Санал хураалт маргааш буюу зургадугаар сарын 24-ний өдөр 11 аймгийн 29 сумын 43 хэсэгт болно. Сонгуульд нэр дэвшихээр нийт 83 нэр дэвшигч бүртгэгдэн саналын хуудсанд бичигджээ.

Сонгуулийн тухай хуулийн 164 дүгээр зүйлд заасан үндэслэлээр буюу өмнө сонгогдсон төлөөлөгч нь төрийн албанд томилогдсон, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн, нас барсан, засаг захиргааны шилжилт хөдөлгөөн хийгдсэн, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсоны улмаас орон гарсан тул, дахин сонгууль нь Сонгуулийн тухай хуулийн 163 дугаар зүйлд заасан нөхцөл байдал үүссэний улмаас буюу шүүхийн шийдвэр гарсны улмаас нөхөн сонгуулиудыг зарим тойрогт явуулах болсон.

Сонгуулийн ажлын цаг хугацааны хуваарийг Сонгуулийн Ерөнхий Хороо батлан мөрдүүлж байгаа бөгөөд  нөхөн сонгуульд нийт 23477 сонгогч саналаа өгөхөөр нэрийн жагсаалтад бүртгэгдээд байна.

Сонгуульд нэр дэвших 83 нэр дэвшигч нь: 
  • Сумын ИТХ-ын нөхөн сонгууль – 11 аймгийн 24 сумын 29 тойрогт нийт 57 нэр дэвшигч. Үүнээс 53 нэр дэвшигч нь МАН, АН, МАХН-аас, Төв аймагт АН-МАХН-ын “Төв нутаг” эвсэл, 4 бие даан нэр дэвшигч.
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгууль – 2 аймгийн  2 тойрогт 4 нэр дэвшигч. 
  • Сумын ИТХ-ын дахин сонгууль – 3 сумын 4 тойрогт 22 нэр дэвшигч. Үүнээс 21 нэр дэвшигч нь МАН, АН, МАХН-аас, 1 бие даан нэр дэвшигч.21 нэр дэвшигч нь МАН, АН, МАХН-аас, 1 бие даан нэр дэвшигч байна. 
Нэр дэвшигчийн үнэмлэхийг 6-р сарын 02-ны өдөр нэгэн зэрэг олгож, сонгуулийн сурталчилгаа 6-р сарын 06-ны өдрөөс 22-ны өдрийг дуустал нийт 17 хоног үргэлжилсэн юм. 
Нөхөн болон дахин сонгуулийн санал авах ажиллагааг сонгуулийн автоматжуулсан систем ашиглан явуулах бөгөөд сонгуулийн дүнг шууд дамжуулан үзүүлэхээр төлөвлөж байна.  
 

2018 ОНЫ 6 ДУГААР САРЫН 24-НД ЯВАГДАХ

АЙМАГ, СУМЫН ИТХ-ЫН НӨХӨН, ДАХИН

СОНГУУЛИЙН СУДАЛГАА

 

 

 

 

 

 

Аймгийн нэр

Сумын нэр

Багийн нэр

Хэсгийн тоо

Нөхөн сонгууль

1

Баян-Өлгий

1

Дэлүүн

5-р баг

1

2

Сагсай

3-р баг

1

3

Аймгийн ИТХ

Алтанцөгц сумын бүх баг

4

2

Булган

4

Тэшиг

1-р баг, Хужирт

1

4

Дундговь

5

Өлзийт

2-р баг, Буянт

1

6

Сайхан-Овоо

1р баг, Онги

1

5

Завхан

7

Тэлмэн

Өвгөдий баг

1

8

Цагаанхайрхан

Агьт баг

1

6

Өмнөговь

9

Гурвантэс

Тост

1

7

Сэлэнгэ

10

Сайхан

1-р баг, Хөтөл

1

2-р баг, Гавшгай

2

8

Төв

11

Алтанбулаг

1-р баг, Сумт

1

12

Баянчандмань

Чандмань баг

1

Замт баг

1

13

Баянхангай

1-р баг, Найрамдал

1

2-р баг, Хөшөөт

1

14

Өндөрширээт

Сант баг

1

15

Эрдэнэ

 5-р баг, Тамган

1

16

Эрдэнэсант

2-р баг, Баргилт

1

5-р баг, Улаанхудаг

1

9

Увс

17

Ховд

3-р баг, Ачит

1

10

Ховд

18

Дарви

Булаг баг

1

19

Манхан

Төгрөг гол баг

1

20

Мянгад

Баянхошуу баг

1

21

Чандмань

Жаргалант  баг

1

Сүлжээ баг

1

22

Эрдэнэбүрэн

Баянгол баг

1

11

Хөвсгөл

23

Аймгийн ИТХ –

17-р тойрог  

Цагаан-Уул сумын бүх баг

5

24

Ренчинлхүмбэ

5-р баг, Ёлт

1

25

Жаргалант

2-р баг, Цэцүүх

1

12

Хэнтий

26

Дадал

1-р баг, Онон

1

 

 

 

 

 

39

Дахин сонгууль

1

Дундговь

1

Сайнцагаан

9-р тойрог Мандал баг

1

2

Баянжаргалан

2-р тойрог - Энгэр ус /4 мандат/

1

3-р тойрог - Арагтай /6 мандат/

1

2

Ховд

3

Үенч

Цагаан түнгэ

1

 

4

Н.Гантуяа

Монгол брэнд