top banner

Шинэ элсэгчдэд зориулсан Боловсролын яармаг болно


2018-06-23 12:05:50
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Модерн Экспо” агентлагаас БСШУСЯ-тай хамтран “Шинэ элсэлт-Боловсрол экспо 2018” үзэсгэлэн яармагийг ирэх сарын 1-4-нд зохион байгуулах болжээ. 

Жил бүр зохион байгуулдаг энэхүү үзэсгэлэн яармагт БСШУCЯ-ны аттестатчилалд тэнцсэн, Боловсролын Магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөc 1 буюу түүнээс дээш магадлан итгэмжлэгдсэн чанартай боловсрол олгож буй дотоодын их дээд сургууль, коллежууд, гадаадын их дээд сургуулиудын албан ёсны төлөөлөгчийн газрууд, хэлний сургалтууд, МСҮТ-үүд өөрсдийн үйл ажиллагааны бүх талын мэдээллийг шат дамжлагагүйгээр олгож, шинээр элсэгчдээ бүртгэх юм. 

Үзэсгэлэн яармаг Соёлын төв өргөөний Уран зургийн галерейд болно.
 
Н.Туяа

Монгол брэнд