top banner

Цахим тоглоомын газар хонож байсан хүүхдийг гэрт нь хүлээлгэж өглөө


2018-06-21 11:00:09
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс, хорооны ажилтны “Хамтарсан баг”-ийнхан "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх" чиглэлээр яриа таниулга хийж, иргэдийн санал хүсэлтийг нь сонсон ажиллаж байна. Тэд Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лан” цахим тоглоомын үйл ажиллагааг шалгаж, 14 настай “ Г”-г шөнийн цагаар хонуулан тоглуулж байсан зөрчлийг илрүүлжээ.
Тухайн хүүхдийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн байна. 
Мөн тус хорооны нутаг дэвсгэрт супер маркет, архи согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуй нэгж, дэн буудлуудын үйл ажиллагааг шалгав. Дэлхийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээний үеэр нэвтрүүлэх эрхгүй, согтууруулах ундаа худалдан борлуулдаг таван аж ахуйн нэгж, байгууллагад зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцуулахаар хариуцсан цагдаагийн хэлтэст материалыг шилжүүлсэн байна. Мөн Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 оюутны дотуур байранд нийт 70 өрхийн 250 оршин суугч, 30 оюутан сурагчид Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх  яриа хийжээ.


Ж.Батсайхан


Монгол брэнд