top banner

Улаанбаатарт 27-29 хэм дулаан байна


2018-06-21 07:37:06
Зураг
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр  дуу цахилгаантай бороо орно.
 
2018 оны 06 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
 
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 18-23 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутаг, Дорнод Монголын тал нутгаар 29-34 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ:  Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 27-29 хэм дулаан байна.

Монгол брэнд