top banner

Ким Жөн Унтай итгэлцлийн харилцаатай болохыг зорьж буйгаа илэрхийлжээ


2018-06-18 16:30:16
Зураг
ТОКИО. /ТАСС/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай итгэлцлийн харилцаа тогтоох хүсэлтэй байгаагаа Японы Ерөнхий сайд Шинзо Абэ тус улсын парламентын дээд танхимд болсон хэлэлцүүлгийн үеэр мэдэгджээ.
 
“АНУ-ын ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ Ким Жөн Ун чадалтай, сайн удирдагч болохоо бидэнд харуулсан. Бид Умард Солонгостой харилцааны шинэ гараагаа эхлүүлэх хэрэгтэй. Харилцан үл итгэлцлийн хана хэрмийг нураахыг би хүсч байна” гэж Ш.Абэ хэлсэн байна.
 
Ким Жөн Унтай биечлэн уулзахад бэлэн байгаагаа Ш.Абэ өмнө нь мэдэгдсэн. Энэ уулзалтыг зохион байгуулахын тулд Ш.Абэгийн ирэх 8 дугаар сард Пхеньянд айлчлах боломжийг хэлэлцэж байгаа юм. Түүнчлэн ирэх 9 дүгээр сард ОХУ-ын Владивосток хотод болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд хоёр улсын удирдагчдын уулзалтыг зохион байгуулах өөр нэгэн хувилбар байгаа юм.
Э.Аянзаяа 

Монгол брэнд