top banner

АН-ын бүлэг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг хэлэлцжээ


2018-06-18 12:27:02
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/.  УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хуралдаанааар Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн төсөл,  2018 оны Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийн талаар санал солилцсон байна.

Бүлгийн зүгээс намрын чуулганаар хэлэлцэх Татварын багц хуулийн шинэчлэл, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон Захиргааны ерөнхий  хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдэд гол анхаарлаа хандуулан ажиллах нь зүйтэй гэдэгт санал нэгджээ.

Бүлгийн өнөөдрийн хуралдааны талаар мэдээлэл хийсэнгүй. Харин ирэх долоо хоногийн даваа гарагт УИХ-ын  хаврын чуулганаар хэлэлцсэн асуудлуудын талаар хэвлэлийнхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр тогтсон байна.
Ч.Ариунболд


Монгол брэнд