top banner

УДШ-ийн шүүгч, мэргэжилтнүүдийг шагнав


2018-06-18 12:18:35
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 25 жилийн ойг тохиолдуулан Улсын Дээд шүүхийн шүүгч Цэндийн Амарсайханыг “Шударга ёсны элч”, Улсын Дээд шүүхийн Тамгын газрын Архивын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Жүгдэрийн Тэгшдэлгэрийг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр тус тус шагнажээ. 

Ц.Амарсайхан нь шүүхэд нийт 32 жил ажилласнаас Улсын Дээд шүүхийн шүүгчээр 19 жил ажиллаж байгаа, шүүн таслах ажиллагааны болон сургалт, эрдэм шинжилгээний ажлын онол-практикийн өргөн мэдлэг, туршлагатай шүүгчдийн нэг юм. Түүнийг шүүх эрх мэдлийг үр нөлөөтэй, бүтээмжтэй, хариуцлагатай хэрэгжүүлсэн, шүүхийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсныг нь үнэлж тус зөвлөлийн "Шударга ёсны элч" шагналаар шагнажээ. 

Мөн шүүхийн шинэчлэл, шүүхийн захиргааны байгууллагын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Улсын Дээд шүүхийн Тамгын газрын Архивын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Жүгдэрийн Тэгшдэлгэрийг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа.

Ж.Тэгшдэлгэр нь Улсын Дээд шүүхэд тасралтгүй 38 жилийн турш идэвх зүтгэл үр бүтээлтэй ажиллаж байгаа, архив бичиг хэргийн чиглэлээр мэргэшсэн, шүүхийн захиргааны ажлын туршлагатай ажилтнуудын нэг юм.  
Н.Туяа

Монгол брэнд