top banner

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна


2018-06-18 07:40:05
Зураг
Өнөөдөр аргын тооллын 2018 оны зургаадугаар сарын 18. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны дунд шар морь сарын 5. Сумъяа гараг.  Их морь одтой , Найман цагаан мэнгэтэй, цагаагчин могой өдөр.
 
Барилдлага: Үхэх      
Шүтэн барилдлага: Авахуй     
Суудал: Гал
 
Өдрийн наран 4 цаг 54 минутад мандан, 20 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн.
 
Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Модон хохимой, Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.

Монгол брэнд