top banner

Камбожийн хунтайжийн сууж явсан автомашин осолд өртжээ


2018-06-17 16:18:43
Зураг
МОСКВА. /РИА Новости/. Сууж явсан автомашин нь Камбожийн өмнөд хэсгийн Кампонгсаом мужид зам тээврийн осолд өртсөнөөр тус улсын хунтайж Нородом Ранарит болон түүний гэргий Оук Пхалла нар гэмтэж бэртсэн тухай Синьхуа агентлаг орон нутгийн цагдаагийн газрын эх сурвалжийг иш татан мэдээлжээ.

“Хунтайжийн толгой болон хөл ноцтой биш гэмтсэн, харин эхнэр нь нэлээд хүнд гэмтэл авсан” гэж дээрх мужийн цагдаагийн газрын төлөөлөгч Чун Нарин мэдэгдсэн байна.

Камбожийн эзэн вангийн гэр бүлийн гишүүдийн сууж явсан автомашин зам тээврийн осолд өмнө нь бас өртөж байсан ба 2015 онд Камбожийн хунтайжийн автомашины цуваанд өөрөө буулгагч ачааны тэрэг дайран орж, 6 хүнийг гэмтээж байсан аж.
 
Лу.Батбаяр

Монгол брэнд