top banner

Олон улсын Найрамдал цогцолборт 600 гаруй хүүхэд эрхээ хамгаалахаар чуулж байна


2018-06-16 12:43:46
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт өнөөдөр  “Бидний оролцоо 2018” зөвлөлгөөн эхэллээ. Зөвлөлгөөн ирэх даваа гариг хүртэл үргэлжлэх бөгөөд 21 аймаг 9 дүүргийн 7-10 дугаар ангийн 600 гаруй хүүхэд оролцож байна.
Зөвлөлгөөнд оролцогчид манлайлал, байгаль дэлхий, эрүүл мэнд, харилцаа, эдийн засаг, хүүхдийн аюулгүй байдал, соёл, өв уламжлал, хөгжих орчин зэрэг хэлэлцэн шинэ санаачилга гаргах юм байна. Мөн хүүхдийн удирдлагын байгууллагуудын өнөөгийн байдлыг тодорхойлж, төрөл чиглэлийг нэмэгдүүлэх зэргээр зөвлөлдөх аж. Тус зөвлөгөөнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Найрамдал” цогцолбор хамтран зохион байгуулж байна.

Б.Болд


Монгол брэнд