top banner

Зургадугаар сарын 15-нд болох үйл явдал


2018-06-15 08:46:36
Зураг
09.00 цагт МУИС-ийн хичээлийн V байранд “TRANSITIONS IN NORTHEAST ASIAN POLITICS" сэдэвт олон улсын хурал болно. Утас: 99002019

09.00 цагт “Бишрэлт” зочид буудалд “Үг хэлэх эрх чөлөө: Түүхэн ач холбогдол ба Одоо үе”олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно.

09.00 цагт ЗТХЯ-нд Зам тээврийн ослын бүртгэлийн системийн серверийг ЗЦА-нд хүлээлгэн өгөх арга хэмжээ болно.

09.00 цагт “Кемпински” зочид буудалд Монгол, Франц эмч нарын II чуулга уулзалт болно. Утас:99179899, 86885060

09.00 цагт “Blue Sky” зочид буудалд Эрүүл мэндийн салбарын Мастер төлөвлөгөө боловсруулах төслийн нээлт болно. Утас:99179899, 86885060

09.00 цагт “Сити” их сургуулийн хурлын танхимд НМХГ, Бүх нийтийн боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний эвсэл хамтран Ерөнхий боловсролын сургуулиудын удирдлагуудад зориулан "Миний хөгжил байгууллагын амжилт" сургалт зохион байгуулна. Утас:91887887, 99113354

09.30 цагт Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан болно.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт МҮХАҮТ-нд "Барилгын ажлын зөвшөөрөл, лиценз. Хөгжлийн чиг хандлага" олон улсын дугуй ширээний уулзалт болно. Утас: 99085635

10.00 цагт Төрийн ордонд "Завхан аймгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо" зөвлөгөөн болно.

10.00 цагт “Blue Sky” зочид буудалд "Чихэрлэг ундаанд онцгой татвар ногдуулах эрүүл мэнд, эдийн засгийн ач холбогдол" хэлэлцүүлэг болно.

10.00 цагт “Khuvsgul lake” зочид буудалд “Дэлхийн цөлжилттэй тэмцэх өдөр”-т зориулсан БОАЖ-ын салбарын хэлэлцүүлэг болно.Утас: 99041612

10.00 цагт Сүхбаатарын талбайд “Сити-Тур” буюу Хотын автобустай аяллын нээлт болно. Утас:99039442

10.00 цагт Төрийн ордонд Монголын Сурагчдын Холбооноос санаачилан хэрэгжүүлж буй "Өсвөрийн 333 сургагч багш-2018" үндэсний хөтөлбөрийн нээлт болно.

11.00 цагт Санхүүгийн зохицуулах хороонд Монголын банкуудын холбоо, Даатгалын салбарын мэргэжлийн холбоо болон Санхүүгийн зохицуулах хороо хамтран ажиллах гэрээ байгуулна.

11.00 цагт Үндэсний түүхийн музейд Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Ерөнхий сайд асан Б.Цэрэндоржийн мэндэлсний 150 жилийн ойд зориулсан “Монгол төрийн зүтгэлтэн, Ерөнхий сайд Б.Цэрэндорж-150” үзэсгэлэн, “Хичээнгүй сайдынхан” номын нээлт болно.

11.30 цагт УДЭТ-т “Мэдээлэл Холбооны Сүлжээ” компанийн "Монголын хөгжлийн сүлжээ-2021" стратеги төлөвлөгөөг танилцуулах арга хэмжээ болно.

11.30 цагт Төр засгийн үйлчилгээний Элит төвд "Шүүх эрх мэдлийн болон Хууль сахиулах байгууллагуудын мэдээллийн нэгдсэн сан” болон “e-justice.mn” цахим хуудсын нээлт болно. Утас:99107986

12.00 цагт “Маршал арт галерей”-д “Хаадын гэр” компани зураач М.Отгонтуулын Монголын түүх соёл, нандин өв уламжлалыг дэлхий нийтэд таниулах зорилго бүхий үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 88838666

13.00 цагт ХНХЯ-нд МСҮТ, политехник коллежыг төгсөгчид, тэдний ажлын байрын талаар мэдээлэл хийнэ. Утас:91915349, 88844482

13.00 цагт “Чингис” зочид буудалд НЗДТГ, НЭМГ-тай хамтран “Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” зөвлөгөөн зохион байгуулна.

14.00 цагт БХБЯ-нд "Архангай аймгийн төвд баригдах цэвэрлэх байгууламжийн барилга, угсралтын ажлын гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээ"-г холбогдох албаныханд хүлээлгэн өгөх ёслол болно. Утас:99214213

16.00 цагт Спортын төв ордонд БТСГ-ын Спортын анагаах ухааны алба, Үндсэний шигшээ баг болон БНСУ-ын Бусан хотын “Камдон” эмнэлэг хооронд хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурна.

17.30 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд FIBA 3x3 тэмцээнд амжилттай оролцсон Монголын баг мэдээлэл хийнэ.


Монгол брэнд