Аймгийн төвийн өрхийн ЭМТ-үүд автомашинтай боллоо

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2018-06-13 17:39:53
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын 3, 6, 7, 9 дүгээр багийн Өрхийн эрүүл мэндийн төвүүд албан хэрэгцээндээ автомашинтай боллоо.
Тус Өрхийн эрүүл мэндийн төвүүд нь автомашингүйн улмаас яаралтай дуудлагын үед багийн ард иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй байдаг байжээ. Тиймээс Баянхонгор аймгийн Засаг даргад хүсэлт хүргүүлэн хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлснээр, приүс 20 маркийн автомашинтай болж байгаа аж.
Өрхийн эрүүл мэндийн төвүүд нь төлөвлөгөөний дагуу тав хүртэлх настай хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмад настангуудад гэрийн идэвхтэй эргэлт хийдэг байна. Мөн яаралтай дуудлагын үед  автомшины хэрэгцээ шаардлага зайлшгүй гардаг бөгөөд өөрсдийн унаагаар, бусдын унаанд дайгдах, алхах, зарим үед таксигаар очиж анхан шатны тусламж үйлчилгээг хүргэсээр иржээ. Ийнхүү ӨЭМТ-үүд унааны асуудлаа шийдвэрлүүлснээр яаралтай дуудлага, гэрийн эргэлт, албан ажлын хэрэгцээний асуудлаа автомашинаар амжуулах боломжтой боллоо.
                                                                                                                                       Б.Мөнхзул
Холбоотой мэдээ