top banner

Зүүнбаянчууд тосгоноо хөгжүүлэх үйлсэд идэвхтэй оролцож байна


2018-06-13 16:51:52
Зураг
Дорноговь /МОНЦАМЭ/.Сайншанд сумын ЗДТГ-аас зарласан “Хотын соёлыг дэлгэрүүлэх жил”-ийн ажлын хүрээнд сумын тавдугаар баг буюу Зүүнбаян тосгонд бүтээн байгуулалт өрнөж байна.
Орон нутгийг хөгжүүлэх сангийн 12 сая орчим төгрөгийн хөрөнгөөр Биеийн тамир спортын төвийн гаднах талбайг засварласан бол ногоон байгууламжийг нэмэгдүүлж, усан оргилуураа ашиглалтад оруулжээ. Мөн багийн Ажлын алба нь авто машинтай болсон нь төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд дөхөм болжээ.
Цаашдаа 50 хүүхдийн цэцэрлэг барих, хот тохижилтыг сайжруулах, зам талбайг засварлах зэрэг ажлыг хийхээр төлөвлөсөн бөгөөд хотын соёлыг дэлгэрүүлэх, иргэдийн оролцоог хангах, бүтээн байгуулах ажилд Зүүнбаянчууд идэвхтэй оролцож байгаа аж.
орчим хүн амтай цэцэрлэг сургууль, цагдаагийн тасаг гээд төрийн үйлчилгээний байгууллагуудтай, мөн үүрэн холбооны бүх операторууд ажилладаг Зүүнбаян тосгоныг сумын статустай болгохоор сум, аймгийн ИТХ-ын шийдвэр гарч Засгийн газарт хүргүүлсэн ч хараахан хэлэлцээгүй байгаа юм. 
Нефть, нүүрс, уран бентонит, нарийн керамикийн шавар гөлтгөнө зэрэг улс орны эдийн засагт тулгуур болох ашигт малтмалын арвин нөөцтэй Зүүнбаянгаас БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Доншен газрын тос Монгол“ ХХК  түүхий нефть олборлож урд хөрш рүү зөөдөг юм.
Х.Эрдэнэбулган 

Монгол брэнд