top banner

Одонтой эхчүүдийн улсын анхдугаар уралдааны Алтан эрдэнийн өргөмжлөлийг А.Дэлгэрцэцэг хүртэв


2018-06-13 15:01:34
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Алунгоо эх" төрийн бус байгууллага, Монголын эмэгтэйчүүдийн "Хатан эрдэнэ" холбоо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, "Алдарт эх цахим нэгдэл"-ээс хамтран Одонтой эхчүүдийн дунд “Mrs Mongolia World-2018-Гоо ээж” улсын анхдугаар уралдааныг зохион байгууллаа.

"Зөв гэр бүл, Зөв хүүхэд, Зөв нийгэм" уриан дор зөв хандлага, зөв үлгэрлэлийг бий болгох зорилго бүхий тус тэмцээний анхны ялагчаар дөрвөн хүүхдийн ээж А.Дэлгэрцэцэг тодров. Ийнхүү тэрбээр олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болж байгаа юм.
Гоо эхчүүдийн анхдугаар уралдаанд "Алдарт эх"-ийн одонтой, дөрвөөс дээш хүүхэд төрүүлсэн бүсгүйчүүд оролцсон бөгөөд эхний шатны шалгаруулалтад 60 гаруй оролцогч  авьяас билэг, гоо үзэсгэлэн, амьдралын туршлага, нийгмийн оролцоо, нийгэмд эзлэж буй байр сууриа илэрхийлэн өрсөлдсөнөөс  сүүлийн шатанд 29 мисс ээж тунаж үлдсэн юм. 
 
Энэхүү уралдааны есөн эрдэнийн өргөмжлөлт эхчүүдийг танилцуулж байна.
  • Алтан эрдэнэ: А.Дэлгэрцэцэг
  • Мөнгөн эрдэнэ: М.Отгонтөгс
  • Зэс эрдэнэ: Б.Цэцэгбат
  • Шүр эрдэнэ: О.Одонтуул
  • Сувд эрдэнэ: Б.Энхцэцэг
  • Оюу эрдэнэ: М.Сайнтуяа
  • Номин эрдэнэ: Б.Ууганбилэг
  • Тана эрдэнэ: Г.Болортуяа
  • Ган эрдэнэ: Ц.Онончимэг
Тусгай шагналыг
  • Спортлог гоо ээж: Сүхбаатарын Эрдэнэтуяа
  • Оюунлаг гоо: А.Дэлгэрцэцэг
  • Хүмүүнлэг гоо ээж: С.Ууганцэцэг
  • Авьяаслаг гоо ээж: Б.Солонго
  • Үзэсгэлэн гоо ээж: Д.Цэцэгбат
  • Гоолингоо ээж: М.Отгонтөгс
  • Хөл хүнд ээж (Тусгай шагнал) Б.Эрдэнэцэцэг нар хүртсэн юм.
 Ж.Болор
 
 


Монгол брэнд