top banner

Зургадугаар сарын 11-нд болох үйл явдал


2018-06-11 08:24:54
Зураг
Төрийн ордонд УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

09.00 цагт Улаанбаатар зочид буудалд “Дэлхийн итгэмжлэлийн өдөр”-ийг тохиолдуулан СХЗГ-аас "Итгэмжлэл-Илүү аюулгүй орчинг бүрдүүлье" семинар зохион байгуулна. Утас:90910510

09.00 цагт Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн нээлт ГХЯ-нд болно.

09.30 цагт “Blue Sky” зочид буудалд “Хүн амын хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын өнөөгийн байдал, сайжруулах арга зам” уулзалт болно. Утас: 99179899, 88017566

11.00 цагт "Аз хур" номын их дэлгүүрт Соёлын гавъяат зүтгэлтэн, Ж. Цэвээний нэрэмжит шагналт сэтгүүлч Ү.Хүрэлбаатарын "Монголын шилдэг нийтлэл" цувралын 73 дахь ботийн нээлт болно.

11.00 цагт Төрийн ордонд "Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд Парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхийг сайжруулах нь” Ази, Номхон далайн бүсийн орнуудын ээлжит чуулга уулзалтын зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

11.00 цагт МУИС-ын Номын санд оюутнуудын шинэ санаа, шилдэг төслийг шалгаруулж санхүүжүүлэх “МУИС ХАКАТОН-2018” уралдааны нээлт болно.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Соёлын өвийн үндэсний төвөөс археологийн хайгуул, бүртгэл, судалгааны талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Монголын театрын музейд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотын гэрэл зургийн нийгэмлэгийн уран бүтээлчдийн "Мони  энгэр дэх эртний хийд - Бадигар сүм" үзэсгэлэнгийн нээлт болно.

15.00 цагт УБТЗ-ын Удирдах газрын А зааланд ОХУ-аас худалдаж авсан 1000 вагон, зам засварын машины талаар мэдээлэл хийнэ.

Монгол брэнд