Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

Монголын мэдээ | Лавлагаа
ariunbold@montsame.mn
2018-06-11 08:03:02
Өнөөдөр аргын тооллын 2018 оны зургаадугаар сарын 11. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны тэргүүн улаагчин могой сарын 27. Сумъяа гараг. Гоё хүүхэн одтой, зургаан цагаан мэнгэтэй, хөх нохой өдөр. 
 
Барилдлага: Үхэх   
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй    
Суудал: Төмөр 
 
Өдрийн наран 4 цаг 54 минутад мандан, 20 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн.
 
Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.
Холбоотой мэдээ