top banner

Н.Түвшинбаяр Хөх хотын Гран при-д түрүүлж, Төрийн дууллаа эгшиглүүлэв


2018-05-27 20:28:09
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны цуврал тэмцээний нэг Хөх хотын Гран при хоёр дахь жилдээ болж, +100 кг-д олимпийн аварга Н.Түвшинбаяр алтан медалийн эзэн боллоо.

Энэ тэмцээний сүүлийн
өдөр хүнд жингийн барилдаанууд явагдсан бөгөөд +100 кг-д шигшээд шалгарч барилдсан олимпийн алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, ОУХМ Ө.Дүүрэнбаяр нар алтан медалийн төлөө хүч үзэв. Уг барилдаанд олимпийн аварга Н.Түвшинбаяр туршлага заан ялалт байгууллаа.

Мөн 90 кг-д Г.Алтанбагана алтан медалийн төлөө БНСУ-ын жүдочтой барилдсан ч гурван торгуулиар ялагдаж мөнгөн медаль хүртэв. Ингэснээр манай баг нэг алт, хоёр мөнгө, 4 хүрэл медальтай энэ  тэмцээнийг амжилттай өндөрлүүлэв.
 

Д.Өлзий


Монгол брэнд