Н.Төгсцогт 10 дахь тулаандаа өрсөлдөгчөө хүнд цохилтоор яллаа

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2018-05-27 12:14:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн боксчин Н.Төгсцогт өнөөдөр мэргэжлийн боксын ринг дэх 10 дахь тулаанаа хийж,  өрсөлдөгчөө хүнд цохилтоор яллаа.

Түүний энэ удаагийн өрсөлдөгч Колумбын боксчин Оскар Эскандон байв.  Эдүгээ 33 настай Эскандон 2008 оноос мэргэжлийн боксын ринг
дээр 28 тулаан хийж, 25 удаа ялалт /17 KO/ байгуулсан туршлагатай боксчин юм.

Хоёр тамирчин гурван үеийн турш тулалдсан бөгөөд Н.Төгсцогт эхний үед өрсөлдөгчийнхөө цохилтод оногдон тоолуулсан ч хоёр, гуравдугаар үед тус бүр хоёр ч удаа хүнд цохилтоор сөхрүүлж ялалт байгууллаа.

Түүний сүүлийн цохилт О.Эскандоныг цааш тоглох боломжгүй гэдгийг баталснаар тэрбээр мэргэжлийн боксын рингэн дэх 10 дахь ялалтаа авч чадлаа.
 

Д.Өлзий

Холбоотой мэдээ