top banner

Их аварга Какүрюү М.Ананд түрүүлэхэд Хакүхо аваргыг давах ганц даваа үлдлээ


2018-05-27 08:40:57
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы Токио хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн зуны тэмцээний дээд зиндааны 14 дэх өдрийн барилдаанд 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд, Точиношиныг давснаар башёг тэргүүлж эхэллээ.

Энэ башёд н
эг ч унаагүй явсан Гүржийн бөх Точиношиныг Шодай, Какүрюү нар дараалан давснаар түүний тэргүүлэлд цэг тавьж Их аварга Какүрюү М.Ананд Нацү башёг нэг унаатай тэргүүлж эхэллээ.
Харин өнөөдөр 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд, 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалыг давбал Эзэн хааны цом хүртэх юм.
Нацү башёгийн 14 дэх өдөр Их аварга Хакүхо М.Даваажаргал, Ичиножёо А.Ичинноровт унаснаар 11 даваа гурван унаатай болж тэргүүлэгчдийн эгнээнээс ухарсан юм. Точиношин пүрэв гарагийн барилдаанд Их аварга Хакүхо М.Даваажаргалыг давсан.

Дээд зиндаанд барилдаж буй манай бөхчүүдээс энэ өдөр Тамаваши Б.Мөнх-Оргил найман даваа, зургаан унаатай боллоо.


Монгол брэнд