Ван Цишань Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр үг хэлжээ

Дэлхийн мэдээ | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-26 20:10:37
Санкт-Петербург. /Синьхуа/. БНХАУ-ын дэд дарга Ван Цишань 22 дахь удаагийн Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад үг хэлжээ.

Тус уулзалтын үеэр үг хэлэхдээ тэрбээр “Итгэлцлийн эдийн засгийг бий болгохын тулд бүх улсын Засгийн газар харилцан итгэлцлээ өргөжүүлэн хөгжүүлж, хамтын ажиллагааг бэхжүүлэн олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдаж буй чухал асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Хамтран ажиллахын тулд талууд хүчин чармайлтаа нэгтгэж, эдийн засгийн бүтцийн шинэчлэл хийх гарцыг хайх, шинжлэх ухаан техникийн болон аж үйлдвэрийн хувьсгалын шинэ шатны хүрээнд боломж бололцоог ашиглах, дэлхийн эдийн засгийн өсөлтийн шинэ хөдөлгөгч хүчийг бэлтгэх шаардлагатай” гэжээ.

Түүнчлэн тэрбээр эдийн засгийн даяарчлалын чиг хандлагыг дагаж мөрдөх,  зөвлөлдөх уулзалт хийх замаар худалдаа, эдийн засгийн зөрчилдөөнийг оновчтой хэлбэрээр зохицуулахыг талуудад уриалжээ.

"Хятад улс харилцан ашигтай, хамтран хожих гадаад нээлттэй байдлын стратегийг тууштай хэрэгжүүлнэ. Хятад улсын санаачилсан “Бүс ба зам” санаачилга нь олон улсын хамтын ажиллагааны шинэ талбар юм. Хятадын тал ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины удирдлага дор нийгэм, эдийн засгийн хөгжилд хүрсэн ололт амжилтыг өндрөөр үнэлж, ирэх 6-н жилийн зорилгоо амжилттай биелүүлнэ гэдэгт бат итгэлтэй байна.Сүүлийн жилүүдэд Хятад-Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа улам гүнзгийрч байна. Манай улс хоёр улсын бүх талыг хамарсан хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлсээр байх бодолтой байна” гэж Ван Цишань ярьсан байна. 
 
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ