Үндэсний сурын Улаанбаатар хотын АШТ болж байна

Монголын мэдээ | Спорт
gantuya@montsame.mn
2018-05-26 18:23:50
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний сурын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэн дэх Үндэсний сурын талбайд болж байна.

Монголын үндэсний сурын харвааг хөгжүүлэх, харваачдын ур чадварыг дээшлүүлэх, туршлага солилцох, өв уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, залуу үеийнхэнд өвлүүлэх зорилготой уг тэмцээнд 193 харваач цэц мэргээ сорьж байгаа аж.
Тэмцээнд Монгол Улсын дархан мэргэн Ц.Хүдэрчулуун, даян мэргэн Д.Ёндон, дархан мэргэн Х.Оюунчимэг тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой эрхий мэргэн харваачид оролцож байна.
Н.Туяа
Холбоотой мэдээ