АНУ, Умард Солонгосын дээд хэмжээний уулзалт болж магадгүй төлөвтэй болов

Дэлхийн мэдээ | Улс төр
172@montsame.mn
2018-05-26 15:02:33
ВАШИНГТОН. /ТАСС/. АНУ болон БНАСАУ-ын эрх баригчид Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарын дээд хэмжээний уулзалтын талаар эрчимтэй яриа хэлэлцээ хийж байгаа бөгөөд уулзалт болох газар ба огноо хэвээр үлдэж магадгүй ажээ. Энэ тухай Америкийн төрийн тэргүүн баасан гарагт Twitter хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.
 
“Ийм уулзалтыг ямар ч байсан хийх талаар бид Умард Солонгостой үр бүтээлтэй яриа хэлэлцээ хийж байна. Уулзалт болохоор бол урьд нь тохирсончлон зургадугаар сарын 12-нд Сингапурт болох байх. Шаардлагатай тохиолдолд уулзалтын огноог бага зэрэг хойшлуулж болох юм” гэж Трамп бичжээ.
 
Өнгөрсөн пүрэв гарагт Д.Трамп уулзахаас татгалзаж байгаа тухайгаа мэдэгдсэн захидлыг Умард Солонгосын удирдагчид илгээсэн билээ.
 
Лу.Батбаяр
Холбоотой мэдээ