Гүржийн бөх Точиношины тэргүүллийг Шодай зогсоолоо

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2018-05-25 20:44:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы Токио хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн зуны тэмцээний дээд зиндаанд нэг ч унаагүй байсан Гүржийн бөх Точиношиныг Шодай давснаар түүний тэргүүлэлд цэг тавилаа.

Өнөөдрийг хүртэл унаагүй явсан Гүржийн бөх Точиношин 11 даваа, нэг унаатай болсноор аварга Какүрюүтэй зэрэгцэж ирлээ. Маргаашийн барилдаанд энэ хоёр бөх барилдахаар оноолт таарсан
юм. Точиношин пүрэв гарагийн барилдаанд Их аварга Хакүхо М.Даваажаргалыг давсан.

Харин энэ өдөр Их аварга Какүрюү М.Ананд Ичиножёо А.Ичинноровоор даваагаа ахиулсан бол 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал Икиог давж 11 даваа, хоёр унаатай болов.

Дээд зиндаанд барилдаж буй манай бөхчүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил зургаан даваатай болж, үлдсэн хоёр өдрийн барилдаанд унах эрхгүй
болоод байна. Мөн Араваши Э.Дөлгөөн таван даваа, найман унаатай болсноор 50 хувийн амжилтаа үзүүлэх боломжгүй болов.
 

Д.Өлзий

Холбоотой мэдээ