“TAGTAA PRIZE 2018” уралдааны ялагчид

Монголын мэдээ | Соёл урлаг
altankhuyag@montsame.mn
2018-05-22 19:23:00

 
"Гэгээн шувуу" утга зохиолын сангаас залуу уран бүтээлчдээ дэмжих, дотоодын уран зохиолын залгамж халааг танилцуулах, уран бүтээлийн замд хөтлөх зорилгоор "Тагтаа" утга зохиолын шагналыг өгүүллэг, яруу найраг, орчуулгын төрлөөр хоёр дахь удаагаа зохион явууллаа. Хоёр сарын турш үргэлжилсэн энэ удаагийн уралдаан гурван төрлөөр бүтээл хүлээн авч, яруу найргийн төрөлд 100 шүлэгч, өгүүллэгийн төрөлд 75 залуу зохиолч, орчуулгын төрөлд нийт 40 орчуулагч бүтээлээ ирүүлжээ.

ӨГҮҮЛЛЭГ

Богино өгүүллэгийн төрөлд 75 зохиолч  бүтээлээ ирүүлснээс шилдэг 4 зохиолчийг шигшин авч, бүтээлийг нь “tagtaa.mn” сайтаар дамжуулан уншигчдад хүргэсэн билээ. Эцсийн дүн гарахад залуу зохиолч Хишигнямын Буянбат “Уруудах гудамжны.., муур ихэрлэх гудамжны төгсгөл” өгүүллэгээрээ тэргүүлж “Тагтаа 2018” уралдааны ялагч болсон юм.



Сүүлийн шатанд шалгарсан өгүүллэгүүд:
Сайнбилэгийн Баатарцогт “Мартагдсан он жилүүдээс урсан ирэх аялгуу
Цэрэндоржийн Ариунтуяа “Төрөх тасаг
Дэлгэрсайханы Сосорбарам “Залгигч

ЯРУУ НАЙРАГ

Яруу найргийн төрөлд 100 шүлэгч  бүтээлээ ирүүлснээс шилдэг 5 уран бүтээлчийг шигшин авч, бүтээлийг нь” tagtaa.mn” сайтаар дамжуулан мөн уншигчдад хүргэсэн байна. Шүүгчдийн дүнгээр яруу найргийн төрлийн шилдгээр залуу яруу найрагч Мөнхцолын Батбаяр “Айсуй цагийн баяр” тэргүүт шүлгээрээ “Тагтаа 2018” уралдааны ялагч болсон юм.



Сүүлийн шатанд шалгарсан шүлгүүд:

Доржнямбуугийн Эрдэнэзулай “Ийм л хүйтнийг үзэж гэж...
Гантөмөрийн Хашбаатар “Чаплингүй инээд ...
Ламжавын Лхагвасүрэн  “Өчүүхэн сэтгэлийнхээ буланд завилж суугаад
Товуусүрэнгийн Амар-Амгалан “Хавар

ОРЧУУЛГА

Орчуулгын төрөлд 40 орчуулагч бүтээлээ ирүүлснээс бид шилдэг 6 бүтээлийг шигшин авсан байна. Орчуулгын төрлийн шилдгээр Японы зохиолч  Окамото Кэйзогийн "Нэбүкава руу" туужийн орчуулгаар Мягмарын Сугар-Эрдэнэ тодорч, “Тагтаа 2018” уралдааны ялагч боллоо.



Сүүлийн шатанд шалгарсан орчуулгын бүтээлүүд:
Дашцэрэнгийн Мөнххишиг: Орос-Америкийн зохиолч Кэт Гессений "Эмээгээ дурсахуй" 
Мөнхцолын Батбаяр: Хятадын зохиолч Чи Жи Жианы "Бутан гахайн тос" 
Ганболдын Хонгорзул: Хятадын зохиолч Үй Хуагийн "Бүрэнхийн хөвүүн" 
Пүрэвсүрэнгийн Баттогтох: Английн зохиолч Сара Халлын "Цааш түүний сүнс" 
Энхбилигийн Мөнхзаяа: Оросын яруу найрагч, зохиолч Валерий Яковлевич Брюсовын "Гантиг толгой"

“Тагтаа” утга зохиолын шагнал нь хоёр жилд нэг удаа, залуу уран бүтээлчдийг дэмжих зорилготойгоор цаашид зохион байгуулагдахаар болсон байна.
 
Б.Хуяг
 

Холбоотой мэдээ