Уулчин Ж.Бямбасүрэн 8000 метрээс дээш 2 оргилд 6 хоногийн зайтай гарлаа

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2018-05-22 11:12:53
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уулын спортын мастер Ж.Бямбасүрэн өнөөдөр 09:36 цагт /Улаанбаатарын цагаар/ дэлхийд өндрөөрөө дөрөвт бичигддэг Лхоце уулын /дтд-8516м/ оргилд гарсан байна. 

Тэрбээр тавдугаар сарын 16-ны өдөр дэлхийн дээвэр Эверестийн оргилд гарч Төрийнхөө далбааг мандуулсан билээ. Энэ амжилтуудаараа Жагдалын Бямбасүрэн монголын уулчдаас нэг  улиралд багтан 8000 м-ээс дээш хоёр оргилд авирсан 2 дахь уулчин болж чадлаа.




Түүнээс өмнө ОУХМ Л.Баярсайхан Чо-Оюу, Шишмангма уулсад авирч оргилуудад 8 хоногийн зайтай гарч байсан юм. Лхоце уул нь өмнөд хэсгээрээ Эвересттэй холбогддог бөгөөд Түвд–Хятадын хил дээр оршдог байна. Д.Өлзий
Холбоотой мэдээ