top banner

Цагдаагийн албан хаагчийн шаардлагыг биелүүлээгүй жолооч 250.000 төгрөгөөр торгуулав


2018-05-22 10:46:31
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Сүхбаатар дүүрэгт байрлах Нарны зам, Урбанекын уулзвар дээр Цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн “Prius-20” маркийн автомашины эмэгтэй явган хүний замаар автомашинтай явж зөрчил гаргасан. Тухайн өдөр “Улаанбаатар марафон 2018” гүйлтийн тэмцээн болж зарим замын хөдөлгөөнийг түр хязгаарласан байсан юм. Цагдаагийн алба  хаагчийн  тавьсан шаардлагыг биелүүлээгүй  тул тухайн жолоочийг 250.000 төгрөг, явган хүний замаар автомашинтай явсан зөрчилд нь 20.000 төгрөгөөр тус тус торгох арга хэмжээ авснаа Цагдаагийн албанаас мэдээллээ.
 

Ж.Батсайхан


Монгол брэнд