“Эрүүл Эрдэнэт хүн” аяны хүрээнд туг аялуулж байна

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2018-05-21 15:19:20
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймагт зонхилж буй таван өвчлөлийг бууруулах зорилготой хэрэгжиж буй “Эрүүл Эрдэнэт хүн” аяны туг өнөөдөр аймгийн ИТХ, ЗДТГ-т ирлээ. Тус байгууллагад долоо хоногийн турш байршина. Энэ үед Орхон аймгийн нийт хүн амын дийлэнхид зонхилж буй сүрьеэ, элэгний хорт хавдар, улаан хоолой, ходоодны хорт хавдар, бэлгийн замын халдварт өвчний шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мэдээлэл танилцуулах ажээ.
“Эрүүл Эрдэнэт хүн” аяныг аймгийн ЗДТГ, “Эрүүл Эрдэнэт хүн” ТББ, “Медипас”, БОЭТ хамтран хэрэгжүүлж байна. Аяны хүрээнд сүрьеэгийн өвчлөлийг илрүүлэх, бэлгийн замын халдварт өвчний талаар оюутан, жирэмсэн эх, залуучуудад зориулж сургалт, мэдээлэл хийх, улаан хоолой, ходоод, элэгний хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх зорилгоор зорилтот бүлгүүдэд үзлэг, оношилгоо хийх юм.  Уг үйл ажиллагааг дэмжиж орон нутгаас 40 сая төгрөг төсөвлөөд байна. Аяны үр дүнд Орхон аймагт зонхилж байгаа дээрх өвчний тоог бууруулах зорилготой юм. Иймд  “Эрүүл Эрдэнэт хүн” ТББ төрийн байгууллагуудад туг аялуулж эрүүл, зөв амьдралын талаар долоо хоногийн турш сургалт хийнэ.  
Б.Оюун-Эрдэнэ
 
 

Холбоотой мэдээ