Төсвийн тэнцэл эерэг гарч, өр буурчээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2018-05-16 17:54:32
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн төсвийн нийт тэнцэл энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 2,5 тэрбум төгрөгөөр эерэг гарч, төсвийн өр өмнөх оны мөн үеийнхээс буурсан дүнтэй байна.
Аймгийн нийт төсвийн орлого 18,7 тэрбум төгрөг болж, 16,1 тэрбум төгрөгийн зарлага гаргасан байна. Төсвийн нийт өр 291,2 сая төгрөг болсон нь өмнөх сараас 20,0 сая төгрөгөөр өссөн ч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 6,1 сая төгрөгөөр буурчээ. Цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн өглөг, халаалт, гэрэл цахилгаан, цэвэр бохир усны төлбөр, эмийн өр төсвийн байгууллагуудын тайланд өр болж гарчээ гэж аймгийн статистикийн хэлтсээс мэдээллээ.
М.Батжаргал

Холбоотой мэдээ