Говь-Алтай аймгийн хэмжээнд 10,7 мянган төл мал хорогджээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2018-05-16 17:48:43
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Тавдугаар сарын 16-ны өдрийн байдлаар аймгийн нийт 1511.7 мянган хээлтэгч малын 45,9 хувь буюу 694,5 мянган мал төллөж, 10,7 мянган төл мал зүй бусаар хорогджээ. Үүнийг төрлөөр нь авч үзвэл 122 унага, 242 тугал, 51 ботго, 3355 хурга, 6173 ишиг эзэлж байна.
Харин нийт төлийн 98,5 хувь буюу 683,8 мянган төл бойжиж байна хэмээн аймгийн Хөдөө аж ахуйн газраас мэдээлэв. 
Цаг агаарын нөхцөл байдлын улмаас энэ оны эхний дөрвөн сард аймгийн хэмжээнд 112.9 мянган толгой том мал зүй бусаар хорогдсон ба өмнөх оны мөн үетэй харьцуулахад 25.6 дахин их байгаа ажээ. Том малын зүй бусын хорогдлыг төрлөөр нь авч үзвэл адуу 997, үхэр 1716, тэмээ 152, хонь 27918, ямаа 82155 байна. Нийт хорогдлын 24.7 хувийг хонь, 72.7 хувийг ямаа эзэлж байна.
 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ