МУИС-тай танилцах аялал болно

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2018-05-16 17:03:04
Улаанбаатар /МОНЦАМЭ/.“Монгол Улсын Их Сургуулиар аялъя-2018” өдөрлөг энэ сарын 18-нд  болно. 
Өдөрлөгөөр сургуулийн бакалаврын өдөр, орой, эчнээ, магистр, докторын түвшний хөтөлбөрийн сурталчилгаа болон оюутанд үзүүлдэг дэмжлэг үйлчилгээ, тэтгэлэгт хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг цогц байдлаар танилцуулах, Байгаль эх лицей ахлах сургуулийн элсэлт болон сургалтын үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэлтэй танилцах боломжтой.
Энэхүү өдөрлөгийг мөн орон нутаг дахь Завхан, Эрдэнэтийн салбар сургуулиудад зохион байгуулах юм.
Ж.Болор

Холбоотой мэдээ