top banner

Монгол банк 3290.6 кг алт худалдан авчээ


2018-05-16 16:56:37
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/.“Алт-2” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлснээр  алт тушаалт нэмэгдсэн байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 31-ний байдлаар Монгол банк 988.8 кг алтыг худалдан авчээ.

Тодруулбал Төвбанк эхний дөрвөн сарын байдлаар 3290.6 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс 257.6 кг-аар нэмэгджээ.

Монгол банк Лондонгийн үнэт металлын захын ханшаар алт худалдан авч байгаа бөгөөд  грамм алт   102 мянга 96 төгрөгийн ханштай байна. 
Б.Заяа

Сурталчилгаа
Монгол брэнд